TRENCH
TRENCH › Заавар

Axiom заавар

Axiom гэж юу вэ? Axiom бол Solana дээрх мемкойн трейдерүүдийн хамгийн их хэрэглэдэг, хурдан арилжааны терминал. Шинэ коинуудыг бодит цагт харж, нэг товчоор авч зарах, take profit, stop loss тавих боломжтой.

Axiom дээр бүртгүүлэхTRENCH-ийн урилгын холбоосоор
Бүртгүүлэх

Бүртгүүлэх

  1. TRENCH-ийн холбоосоор нээ: https://axiom.trade/@boli66
  2. И-мэйл эсвэл хэтэвчээрээ нэвтэрнэ.
  3. Axiom танд арилжааны тусдаа хэтэвч автоматаар үүсгэж өгнө.

SOL хийх ба буцааж татах

Deposit дээр дарвал Axiom хэтэвчний хаяг, QR гарна. Phantom-оосоо Send, Solana-г сонгоод энэ хаяг руу илгээнэ. Хэдэн секундэд баланс шинэчлэгдэнэ. Буцааж татахдаа Withdraw хэсэгт Phantom хаягаа буулгаад баталгаажуулна. Шимтгэлд жаахан SOL үлдээгээрэй.

Preset тохируулах: slippage, priority fee, MEV

Buy болон Sell-д тусдаа preset тохируулж хадгална. Жижиг дүнгээр арилжаалахад шимтгэл ашгаа идэж мэдэхийг санаарай.

Pulse: шинэ коинуудыг харах

Pulse хэсэгт шинээр гарч буй, bond хийх гэж буй, bond хийсэн коинууд бодит цагт гарна. Шүүлтүүрээр зах зээлийн үнэлгээ, холдер, dev-ийн хувь зэргээр шүүнэ. Коиноо сонгоод quick buy товчоор хурдан авна.

Take profit, stop loss

Орохоосоо өмнө хаана гарахаа шийд. Buy хэсэгт Advanced Trading Strategy-г асааж, жишээ нь +100% өсөхөд хагасыг нь зарах, -30% унахад гарах гэх мэт шатлал тавина. Хурдан уналтад stop loss тавьсан үнээсээ доогуур биелж болно. Энэ нь баталгаа биш, хамгаалалт.

Аюулгүй байдал

Тусдаа арилжааны хэтэвч ашигла, бүх мөнгөө бүү оруул. Axiom-ын private key-гээ хэнд ч бүү өг. Coin шалгах аргыг Мемкойн хэрхэн авах вэ нийтлэлээс үзээрэй.

Wallet tracker ба Twitter tracker

Axiom-ын нэг хүчирхэг функц бол хэтэвч дагах. Амжилттай трейдерүүдийн хэтэвчийг нэмбэл тэд коин авах, зарах үед мэдэгдэл ирнэ. Мөн Twitter tracker-ээр тодорхой аккаунтуудын шинэ постыг бодит цагт харж, шинэ narrative-ийг эрт олж болно. Гэхдээ бусдыг сохроор дагах нь ашиг гэсэн үг биш. Шийдвэрээ өөрөө гарга.

Шүүлтүүр тохируулах

Pulse хэсгийн шүүлтүүрээр холдерын тоо, dev-ийн хувь, top 10 holders, bundlers, зах зээлийн үнэлгээ, нас зэргээр шүүнэ. Сайн шүүлтүүр нь rug pull-ийн ихэнхийг автоматаар алгасахад тусалдаг. TRENCH-ийн Tools & Setup курсийн AXIOM FILTERS хичээлд бидний ашигладаг тохиргоо бий.

Token info-г унших

Утсан дээр Axiom

Axiom-ыг утасны хөтчөөр ашиглаж, коин scan хийж болно. TRENCH-ийн Mobile Memecoin Trading курст утсаар хэрхэн шалгах тухай хичээл бий.

Түгээмэл асуулт

Axiom гэж юу вэ?

Axiom бол Solana дээрх мемкойн арилжааны хурдан терминал. Шинэ коинуудыг бодит цагт харж, нэг товчоор авч зарна.

Axiom-д хэрхэн SOL хийх вэ?

Deposit дээр дарж Axiom хэтэвчний хаягийг хуулаад, Phantom-оос Solana сүлжээгээр илгээнэ.

Axiom дээр stop loss тавьж болох уу?

Болно. Advanced Trading Strategy-г асааж take profit, stop loss-ийн шатлал тавина.

Axiom-ын шимтгэл хэд вэ?

Арилжаа бүрт платформын шимтгэл, priority fee болон сүлжээний шимтгэл бий. Жижиг арилжаанд шимтгэлийн нөлөө их байдаг.

Системтэй арилжаалж сур

Монгол хэлээр 70 гаруй видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжаа, 30 сая ₮-ийн тэмцээн. Гишүүнчлэл $33.

Бусад заавар

Крипто арилжаа өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зөвлөгөө биш.