TRENCH
TRENCH › Заавар

Крипто арилжаа эхлэгчдэд

Крипто арилжаа эхлэх гэж байна уу? Энэ гарын авлага юуг эхэлж сурах, ямар хэрэгсэл хэрэгтэй, хэрхэн мөнгөө хамгаалах вэ гэдгийг энгийнээр тайлбарлана.

Криптовалют гэж юу вэ

Криптовалют бол блокчэйн дээр бүртгэгддэг дижитал хөрөнгө. Bitcoin, Ethereum, Solana зэрэг томоохон сүлжээ, түүн дээр гарсан мянга мянган токен бий. Мемкойн бол тэдгээрийн хамгийн хэлбэлзэлтэй, эрсдэлтэй ангилал. Мемкойн гэж юу вэ.

Төвлөрсөн бирж ба хэтэвч

Төвлөрсөн бирж (CEX) дээр компани таны мөнгийг хадгална. Хэтэвч (Phantom гэх мэт) дээр бол та өөрөө хадгална. Мемкойн арилжаа ихэвчлэн хэтэвчнээс шууд, төвлөрсөн бус бирж (DEX) дээр явагдана. Энэ нь эрх чөлөө ч, бүх хариуцлага таны гарт.

Эхлэх 5 алхам

  1. Суурь мэдлэг. Зах зээл хэрхэн ажилладаг, яагаад ихэнх хүн алддаг вэ гэдгийг ойлго.
  2. Хэтэвч. Phantom хэтэвч нээгээд seed phrase-аа аюулгүй хадгал.
  3. SOL. Бага хэмжээний SOL аваад хэтэвч рүүгээ илгээ. Solana гэж юу вэ.
  4. Хэрэгсэл. Axiom, pump.fun зэргийг бага дүнгээр туршиж сур.
  5. Систем. Орох, гарах дүрэм, тэмдэглэлтэй арилжаал.

Эрсдэлийн удирдлага

Сэтгэл зүй

FOMO, шунал, айдас бол трейдерийн хамгийн том дайсан. Хэт өссөн коиныг хөөх, алдагдлаа нөхөх гэж эрсдэл нэмэх нь хамгийн түгээмэл алдаа. Сахилга бат бол ашигтай трейдерийн гол ялгаа.

Луйвраас хамгаалах

Хаанаас сурах вэ

TRENCH дээр Эхлэх курсээс эхлээд, Memecoin System, Tools & Setup, Psychology, Live Launches, Advanced Strategy хүртэл 70 гаруй хичээл Монгол хэлээр бий. Discord дээр гишүүд өдөр бүр арилжаагаа хуваалцдаг.

Хэрэгтэй хэрэгслүүдийн жагсаалт

Эхний 30 хоногийн төлөвлөгөө

  1. 1 дэх долоо хоног: суурь ойлголт, хэтэвч нээх, seed phrase хадгалах, бага SOL авах.
  2. 2 дахь долоо хоног: Dexscreener, Axiom дээр коин шалгаж сурах. Арилжаа хийхгүйгээр зөвхөн ажиглах.
  3. 3 дахь долоо хоног: маш бага дүнгээр анхны арилжаанууд, бүгдийг тэмдэглэх.
  4. 4 дэх долоо хоног: тэмдэглэлээ дүгнэж, өөрийн дүрмийг бичих.

Нэр томьёо

Түгээмэл асуулт

Крипто арилжаанд хэдэн төгрөгөөс эхлэх вэ?

Маш бага дүнгээс. Эхлээд процессоо сурах нь чухал, алдсан ч нөлөөлөхгүй мөнгөөр л эхэл.

Хамгийн эхэнд юу сурах вэ?

Хэтэвч нээх, seed phrase хадгалах, SOL илгээх, коин шалгах, эрсдэлийн удирдлага.

Крипто арилжаа хууль ёсны уу?

Олон оронд хууль ёсны ч зохицуулалт өөр өөр. Өөрийн орны дүрмийг шалгаж, татварын үүргээ биелүүлээрэй.

TRENCH хэрхэн туслах вэ?

Монгол хэлээр видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжааны бичлэг, арилжааны тэмцээн.

Системтэй арилжаалж сур

Монгол хэлээр 70 гаруй видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжаа, 30 сая ₮-ийн тэмцээн. Гишүүнчлэл $33.

Бусад заавар

Крипто арилжаа өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зөвлөгөө биш.