TRENCH
TRENCH › Заавар

Solana гэж юу вэ?

Solana гэж юу вэ? Solana бол маш хурдан, шимтгэл багатай блокчэйн сүлжээ. Түүний үндсэн коин нь SOL. Өнөөдөр мемкойн арилжааны ихэнх нь Solana дээр явагддаг.

Solana хэрхэн ажилладаг вэ

Блокчэйн бол бүх гүйлгээг олон компьютер дээр нэгэн зэрэг бүртгэдэг нээлттэй бүртгэл. Bitcoin, Ethereum зэрэг сүлжээнээс ялгаатай нь Solana секундэд хэдэн мянган гүйлгээ боловсруулж, нэг гүйлгээний шимтгэл нь ихэвчлэн нэг центээс бага байдаг. Гүйлгээ ердөө хагас секунд орчимд баталгаажина.

SOL коин юунд хэрэгтэй вэ

Яагаад мемкойнууд Solana дээр гардаг вэ

Мемкойн арилжаанд хурд, шимтгэл хамгийн чухал. Шинэ коин гарахад секунд тутам үнэ өөрчлөгддөг. Solana-ийн хямд, хурдан гүйлгээ нь жижиг дүнгээр ч арилжаалах боломж олгодог. Мөн pump.fun зэрэг платформ дээр хэн ч хэдхэн минутад коин гаргаж чаддаг тул шинэ мемкойнуудын дийлэнх нь Solana дээр төрдөг.

Solana хэтэвч

SOL болон мемкойноо хадгалахын тулд хэтэвч хэрэгтэй. Хамгийн түгээмэл нь Phantom. Хэтэвч нээхэд 12 үгтэй seed phrase өгдөг. Энэ бол таны мөнгөний түлхүүр. Хэнд ч, хэзээ ч бүү өг.

SOL хэрхэн авах вэ

  1. Phantom хэтэвч нээгээд Receive, Solana дээр дарж хаягаа хуул.
  2. Карт ашигладаг крипто худалдааны үйлчилгээ эсвэл биржээс SOL худалдаж ав.
  3. Илгээхдээ сүлжээг заавал Solana гэж сонгоно. Өөр сүлжээ сонговол мөнгө алдагдаж болно.
  4. Эхний удаа бага дүнгээр туршаад, амжилттай орсны дараа үлдсэнээ илгээ.

Дэлгэрэнгүй видео заавар TRENCH-ийн хичээлд бий. Дараагийн алхам: Мемкойн хэрхэн авах вэ.

Solana-ийн эрсдэл

Solana сүлжээ хурдан ч, дээр нь гарч буй коинуудын ихэнх нь маш эрсдэлтэй. Хуурамч коин, rug pull, луйврын холбоос их байдаг. Coin-оо contract address-аар шалгаж, танихгүй сайтад хэтэвчээ холбохгүй байх нь чухал.

Solana-ийн түүх

Solana-г 2017 онд Анатолий Яковенко эхлүүлж, 2020 онд үндсэн сүлжээ нь ажиллаж эхэлсэн. Proof of History гэх цагийн бүртгэлийн арга нь гүйлгээг маш хурдан эрэмбэлэх боломж олгодог. 2022 онд зах зээл унасны дараа Solana-ийн үнэ хүчтэй буурсан ч 2023 оноос эхлэн мемкойн, DeFi, NFT-ийн идэвхжлээр дахин сэргэж, өнөөдөр хамгийн идэвхтэй сүлжээнүүдийн нэг болсон.

Solana дээрх гол хэрэгслүүд

Гүйлгээгээ хэрхэн шалгах вэ

SOL илгээсэн ч харагдахгүй байвал сандрах хэрэггүй. Phantom-ын Activity хэсгээс гүйлгээгээ нээгээд View on Solscan дарна. Status хэсэгт Success эсвэл Finalized гэж байвал гүйлгээ амжилттай болсон. Тусламж хүсэхдээ seed phrase биш, зөвхөн гүйлгээний холбоос эсвэл хаягаа өгнө.

USDC гэж юу вэ

USDC бол доллартай ойролцоо тогтвортой үнэтэй коин. Solana дээр USDC-г ашгаа хадгалах, төлбөр хийхэд хэрэглэдэг. Phantom дотроос Swap хийж SOL-оо USDC болгож болно. TRENCH-ийн гишүүнчлэлийг мөн USDC-ээр төлж болдог.

Түгээмэл асуулт

Solana гэж юу вэ?

Solana бол хурдан, шимтгэл багатай блокчэйн сүлжээ. Үндсэн коин нь SOL бөгөөд мемкойн арилжааны ихэнх нь Solana дээр явагддаг.

SOL болон Solana хоёр ялгаатай юу?

Solana бол сүлжээний нэр, SOL бол тухайн сүлжээний коин. Шимтгэл болон арилжаанд SOL ашигладаг.

Solana дээр нэг гүйлгээний шимтгэл хэд вэ?

Ихэвчлэн нэг центээс бага. Гэхдээ мемкойн арилжаанд priority fee нэмж төлөх тохиолдол бий.

Solana-д ямар хэтэвч хэрэглэх вэ?

Хамгийн түгээмэл нь Phantom. Албан ёсны phantom.com сайт эсвэл App Store, Google Play-ээс л татаарай.

Системтэй арилжаалж сур

Монгол хэлээр 70 гаруй видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжаа, 30 сая ₮-ийн тэмцээн. Гишүүнчлэл $33.

Бусад заавар

Крипто арилжаа өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зөвлөгөө биш.