Phantom хэтэвч нээх заавар
Phantom бол Solana дээрх хамгийн түгээмэл крипто хэтэвч. SOL болон мемкойноо хадгалах, илгээх, swap хийх, Axiom, pump.fun зэрэг сайтад холбогдоход хэрэглэдэг. Энэ заавраар 5 минутад хэтэвчээ нээнэ.
1. Зөвхөн албан ёсны газраас татах
Phantom-ыг зөвхөн phantom.com сайтаас, эсвэл App Store, Google Play-ээс татаарай. Хуурамч апп, хуурамч extension маш их байдаг. Google хайлтын зар дээрх холбоосоор бүү ор. Компьютер дээр Brave эсвэл Chrome-ын extension болгож, утсан дээр апп болгож суулгана.
2. Шинэ хэтэвч үүсгэх
Аппаа нээгээд Create a New Wallet дарна. Хоёр сонголт гарна: Google эсвэл Apple-ээр нэвтэрч 4 оронтой PIN тавих, эсвэл 12 үгтэй Recovery Phrase үүсгэх. Бид Recovery Phrase хувилбарыг санал болгодог, учир нь нөөц үгээ өөрөө бүрэн хянана.
3. Seed phrase-аа аюулгүй хадгалах
Дэлгэц дээр 12 үг гарна. Энэ бол seed phrase буюу таны мөнгөний түлхүүр. Үүнийг мэдсэн хүн хэтэвчинд чинь байгаа бүх мөнгийг авч чадна.
- Цаасан дээр дарааллаар нь бичээд, гэртээ аюулгүй газар хадгал.
- Зураг авах, утсан дээр тэмдэглэл болгох, cloud-д хадгалах, хэн нэгэнд илгээхгүй.
- Phantom, TRENCH, ямар ч сайт, ямар ч хүн seed phrase асуухгүй. Асуувал тэр нь луйвар.
4. Нууц үг ба Face ID
Нууц үгээ тавиад, утсан дээр Face ID эсвэл хурууны хээ асаа. Settings дотроо Auto-lock-ийг богино хугацаанд тохируулбал илүү аюулгүй.
5. Solana хаягаа олох
Нүүр хуудсан дээр Receive дараад Solana-г сонгоно. Гарч ирсэн урт хаяг бол таны Solana хаяг. Энэ хаягаар SOL, USDC, мемкойн хүлээн авна. Хаяг хуулахдаа эхний болон сүүлийн 4 тэмдэгтийг нь тулгаж шалгаарай.
6. SOL цэнэглэх
Хэтэвч бэлэн болсны дараа SOL авч цэнэглэнэ. Дэлгэрэнгүйг Solana гэж юу вэ нийтлэлээс үзээрэй. Арилжаанд тусдаа хэтэвч ашиглах нь зөв: ихэнх мөнгөө үндсэн хэтэвчиндээ, арилжаанд хэрэгтэй хэмжээгээ л арилжааны хэтэвчиндээ.
Түгээмэл алдаанууд
- Хуурамч Phantom татах.
- Seed phrase-ыг "support" гэх хүнд өгөх. Жинхэнэ дэмжлэгийн баг хэзээ ч асуухгүй.
- Үнэгүй airdrop, claim гэх танихгүй сайтад хэтэвчээ холбох.
- Буруу сүлжээгээр мөнгө илгээх.
Хэтэвч бэлэн боллоо. Дараагийн алхам: Axiom заавар эсвэл pump.fun гэж юу вэ.
Phantom-ын үндсэн функцууд
- Receive: хаягаа харуулж, мөнгө хүлээн авах.
- Send: SOL, USDC, токен илгээх. Хүлээн авагчийн хаягийг заавал давхар шалга.
- Swap: SOL-ыг USDC болгох гэх мэт токен солих. Баталгаажсан тэмдэгтэй токеныг сонго.
- Activity: бүх гүйлгээний түүх, Solscan холбоос.
- Connected Apps: холбогдсон сайтуудыг харж, танихгүйг нь салгах.
Хоёр хэтэвчийн дүрэм
Туршлагатай трейдерүүд ихэвчлэн хоёр хэтэвч ашигладаг. Үндсэн хэтэвчинд ихэнх мөнгөө хадгалж, хэзээ ч танихгүй сайтад холбодоггүй. Арилжааны хэтэвчинд зөвхөн тухайн өдөр арилжаалах хэмжээгээ хийдэг. Ингэснээр нэг алдаа бүх мөнгийг чинь авч одохгүй. Phantom дотор Add account дарж хоёр дахь хэтэвчээ нэмж болно.
Хэтэвчээ сэргээх
Утсаа алдсан эсвэл шинэ төхөөрөмж авсан бол Phantom-ыг дахин суулгаад I already have a wallet дарж, 12 үгээ оруулна. Тиймээс seed phrase-аа хадгалах нь хамгийн чухал. Google эсвэл Apple-ээр үүсгэсэн бол Settings, Security and Privacy, Show Recovery Phrase-ээс нөөц үгээ бичиж аваарай.
Зөвшөөрөл өгөхдөө анхаарах
Сайтад хэтэвчээ холбоход Phantom юунд зөвшөөрөл өгөх гэж байгааг харуулдаг. Бүх токеноо шилжүүлэх, хязгааргүй зөвшөөрөл гэх мэт сэжигтэй хүсэлт, улаан анхааруулга гарвал шууд зогс.
Түгээмэл асуулт
Phantom үнэгүй юу?
Тийм. Phantom хэтэвч үнэгүй. Зөвхөн гүйлгээний шимтгэл болон swap-ийн шимтгэл төлнө.
Seed phrase-аа мартвал яах вэ?
Seed phrase-гүйгээр хэтэвчээ сэргээх боломжгүй. Тиймээс цаасан дээр бичээд аюулгүй газар хадгалах хэрэгтэй.
Phantom-ыг хаанаас татах вэ?
Зөвхөн phantom.com, App Store эсвэл Google Play-ээс. Хуурамч хувилбар олон байдаг.
Нэг Phantom дотор олон хэтэвч нээж болох уу?
Болно. Account нэмж үндсэн болон арилжааны хэтэвчээ тусад нь ашиглахыг зөвлөдөг.
Системтэй арилжаалж сур
Монгол хэлээр 70 гаруй видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжаа, 30 сая ₮-ийн тэмцээн. Гишүүнчлэл $33.
Бусад заавар
Крипто арилжаа өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зөвлөгөө биш.