Мемкойн хэрхэн авах вэ?
Мемкойн авахад ердөө хэдхэн алхам байдаг. Гэхдээ хэрхэн авах нь хамгийн амархан хэсэг. Юу авахаа шалгах, хэзээ гарахаа төлөвлөх нь илүү чухал. Энэ заавар хоёуланг нь хамарна.
1. Хэтэвч нээх
Phantom хэтэвч нээгээд 12 үгтэй seed phrase-аа цаасан дээр хадгална. Энэ бол таны мөнгөний түлхүүр.
2. SOL авах
Solana дээрх мемкойныг SOL-оор авдаг. Карт эсвэл биржээр SOL аваад Phantom хаяг руугаа Solana сүлжээгээр илгээнэ. Эхлээд бага дүнгээр турш. Solana гэж юу вэ.
3. Арилжааны хэрэгсэл сонгох
- Axiom: хурдан терминал, take profit, stop loss тавина.
- pump.fun: шинэ коинууд анх гардаг газар.
- FOMO: утсан дээрх хамгийн хялбар апп.
4. Коиноо шалгах
Нэрээр биш, contract address-аар хай. Ижил нэртэй хуурамч коин маш их. Dexscreener эсвэл Axiom дээр дараахыг хар:
- Liquidity: бага бол зарах үед үнэ хүчтэй унана.
- Top 10 holders: хэт өндөр хувь эзэмшиж байвал rug pull-ийн эрсдэл.
- Dev, snipers, insiders, bundlers: хэдэн хувьтай вэ.
- Pair-ийн нас: шинэ коин илүү эрсдэлтэй.
- Вебсайт, X хуудас бодитой эсэх.
Улаан тэмдэг харвал алгас. Алгассан арилжаа мөнгө алдахгүй.
5. Төлөвлөгөө гаргах
Орохоосоо өмнө хэдэн SOL-оор орох, хэдэн хувь өсөхөд хэдийг нь зарах, хэдэн хувь унахад гарахаа бич. Анхны арилжааны зорилго бол ашиг биш, процессоо сурах.
6. Авах
Коины хуудсан дээр дүнгээ бичээд Buy дарна. Гүйлгээ батлагдахыг хүлээ. Axiom дээр бол take profit, stop loss-оо урьдчилж тавина.
7. Төлөвлөгөөгөө дагах
FOMO-д автаж нэмж авах, айгаад эрт гарах нь хамгийн түгээмэл алдаа. Гарсны дараа яагаад орсон, хаана гарсан, юу сурснаа тэмдэглэ.
Түгээмэл алдаа
- Нэрээр нь хайж хуурамч коин авах.
- Бүх мөнгөөрөө орох.
- Хэт өссөний дараа орох.
- Seed phrase-аа "туслах" гэсэн хүнд өгөх.
Эхлэгч бол Крипто арилжаа эхлэгчдэд нийтлэлээс эхлээрэй.
Хэдэн SOL-оор эхлэх вэ
Тогтсон тоо байхгүй, гэхдээ дүрэм нь энгийн: алдсан ч амьдралд чинь нөлөөлөхгүй хэмжээ. Олон туршлагатай трейдер нэг арилжаанд нийт арилжааны мөнгөнийхөө жижиг хувийг л зарцуулдаг. Ингэснээр хэд хэдэн алдагдал дараалсан ч үргэлжлүүлэн арилжаалах боломж үлддэг. Шимтгэл төлөхөд хэтэвчиндээ үргэлж жаахан SOL үлдээгээрэй.
Хэзээ орох вэ
Хамгийн аюултай үе бол үнэ аль хэдийн хэд дахин өсөж, хүн бүр ярьж эхэлсэн үе. Энэ үед эрт орсон хүмүүс ашгаа авч, хожуу ирсэн хүмүүс худалдан авдаг. Volume өсөж байгаа, holders жигд тархсан, сэдэв нь шинэ коиныг эрт олох нь илүү сайн боломж. Гэхдээ эрт орох тусам rug pull-ийн эрсдэл ч өндөр байдаг.
Ашгаа хэрхэн авах вэ
Нэг дор бүгдийг зарах шаардлагагүй. Жишээ нь үнэ хоёр дахин өсөхөд анхны мөнгөө гаргаж аваад, үлдсэнийг нь ашгаар үргэлжлүүлэн барих. Ингэвэл коин унасан ч чи алдагдалгүй үлдэнэ. Axiom дээр олон шатлалтай take profit тавьж үүнийг автоматжуулж болно.
Тэмдэглэл хөтлөх
Арилжаа бүрийг тэмдэглэ: ямар коин, яагаад орсон, хаана гарсан, ашиг эсвэл алдагдал, юу сурсан. Хэдэн долоо хоногийн дараа өөрийн алдааны хэв маяг тодорхой харагдана.
Түгээмэл асуулт
Мемкойныг хамгийн хялбараар хаанаас авах вэ?
Утсан дээр FOMO апп, компьютер дээр Axiom эсвэл pump.fun. Бүгдэд нь SOL хэрэгтэй.
Хэдэн төгрөгөөр эхлэх вэ?
Алдсан ч амьдралд чинь нөлөөлөхгүй, маш бага дүнгээр эхэл. Эхний арилжааны зорилго бол процессоо сурах.
Хуурамч коиноос яаж сэргийлэх вэ?
Нэрээр биш contract address-аар хай, liquidity болон holders-ыг шалга, rugcheck.xyz дээр давхар шалга.
Мемкойныг хэзээ зарах вэ?
Орохоосоо өмнө take profit болон stop loss-оо тодорхойлж, түүнийгээ дага.
Системтэй арилжаалж сур
Монгол хэлээр 70 гаруй видео хичээл, Discord нийгэмлэг, шууд арилжаа, 30 сая ₮-ийн тэмцээн. Гишүүнчлэл $33.
Бусад заавар
Крипто арилжаа өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зөвлөгөө биш.